Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-06-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 18.5-25.1 градус дулаан, Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 24.2-27.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 40, Баянтооройд 38, Бигэр, Халиунд 36, Дарив, Алтайд 35 градус дулаан, бусад сумуудад 28-34 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Алтайд 11, Шаргад 10, Бигэрт 9, Халиун, Тооройд 8, Хөхморьт, Баян-Уулд 7, бусад сумуудад 0-6 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 32-36 градус дулаан, бусад нутгаар 24-31 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 67, Бигэр, Шаргад 64, Алтайд 62, Даривт 62, Баян-Уулд 61, Хөхморьтод 60, бусад нутгаар 53-59 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -3, Есөнбулагт -2, Гуулин, Чандманьд -1 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Чандманьд 13.3 мм, Цогтод 8.6 мм, Бигэрт 7.2 мм, Эрдэнэд 5.6 мм, Тооройд 2.4 мм, Төгрөгт 1.0 мм, Баян-Уулд 0.4 мм, Хөхморьтод 0.3 мм, Есөнбулаг, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 20 м/с, Бугат, Тонхилд 19 м/с, Алтай, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, цэцэглэлтийн үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 42.1 хувьд зуншлага сайн буюу Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Халиун, Шарга, Эрдэнэ сумуудад ургалт сайн, 44.7 хувьд зуншлага дунд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Дарив, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань сумуудад ургалт удааширалтай байна. Харин 13.2 хувьд зуншлага муу буюу Дэлгэр, Цогт сумуудад ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /